Орхон аймаг Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар гурав дахь удаа шалгарлаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-05-07 09:55:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор “Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх” журмын дагуу Орхон аймаг “Шилдэг аймаг”-аар гурав дахь удаагаа шалгарлаа.  

Гурван жил дараалан шалгарч буй гол үзүүлэлт нь төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, байгууллагын чиг үүрэг  болон нээлттэй байдлын үзүүлэлтийн үнэлгээгээр 21 аймгаас тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбоотойгоор Орхон аймгийн ЗДТГ болон харъяа агентлагууд иргэдэд чиглэсэн үйлчилгээгээ илүү хялбар, хүртээмжтэй болгож чадсан юм.

Мөн сургууль, цэцэрлэг, багийн төвийн барилгыг алслагдсан багуудад байгуулж эхэлжээ. Түүнчлэн Орхон аймаг сүүлийн найман жил “Өрсөлдөх чадварын үзүүлэлт”-ээрээ 21 аймгаас тэргүүлж байна.

 

Холбоотой мэдээ