Гэр хорооллын жорлонг ариутгаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-04 10:35:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр гэр хорооллын айл, өрхүүдийн  нүхэн жорлон буюу ариун цэврийн байгууламжийг ариутгах ажил Эрдэнэ багаас эхэллээ.

Баян-Өндөр суманд 1341, Жаргалант суманд 502 буюу нийт 13000 орчим жорлонг ариутгана. Өнөөдрийн байдлаар 1100 орчмыг ариутгаад байна. Тус ажилд Баян-Өндөр, Жаргалант сум, ОБГ, МХГ, Мал эмнэлэгийн газар болон багуудын ажлын албатай хамтран 7-10 хоногт багтаан ариутгаж дуусгана. 

Холбоотой мэдээ