Зэсийн үнэ унаж байгаатай холбогдуулан хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-19 12:05:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бүтцийн нэгжүүддээ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэл өгчээ.

Үүний дагуу оны эхний улирлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн Ил уурхайн хэсэг хоёр тэрбум төгрөг хэмнэх урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, эмульсний тэсрэх бодисын хувийн зарцуулалтыг багасгах, чанарыг алдагдуулахгүйгээр найрлагын зохицуулалт хийж түүхий эд хэмнэх, хүдэр болон хөрс тээврийн зайг багасгах зэрэг арга хэмжээ авч  эхэллээ. Мөн  зөвхөн цахилгаан зарцуулалтаасаа л гэхэд  600 сая төгрөг хэмнэх гэнэ. 

Холбоотой мэдээ