Гуантанамогийн хоригдлыг Саудын Аравид шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-24 11:16:24

ВАШИНГТОН. /TASS/. Куба улсын зүүн хэсэгт оршдог Гуантанамо арал дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазын тусгай шоронгийн хоригдол болох Абдулу Шалаби гэгчийг Саудын Арави руу илгээжээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсан байна.

Пентагоны эрх баригчдын онцлон дурдсанаар, Абдулу Шалабийн хувийн хэргийг тусгай комисс Гуантанамод хянан хэлэлцэж, түүнийг Саудын Аравид шилжүүлэх шийдвэрийг  санал нэгтэйгээр баталжээ.  Одоо 39 настай Шалаби тусгай шоронд 13 жил хоригдсон байна. Саудын Аравид түүнийг хорих бөгөөд террорист үйл ажиллагаатай холбоотой эсэхийг нь нотлох баримтыг тус улсын шүүх судлах аж.

АНУ-ын эрх баригчид мөн “Гуантанамогийн шоронг хаахад гаргаж буй хүчин чармайлтыг нь дэмжиж байгаад” Эр-Риядад талархаж буйгаа илэрхийлжээ.

Одоогийн байдлаар Гуантанамогийн шоронд 114 хүн хоригдож байгаагийн 52-ыг нь бусад орон руу шилжүүлэх зөвлөмжийг тусгай комиссоос авсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд