Хулгайлах гэмт хэргийн 75 хувийг малын хулгай эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-02 20:40:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 75 хувийг малын хулгай эзэлж байна.

Тодруулбал, 2020 оны эхний гурван сарын байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд хулгайлах гэмт хэрэг 12 бүртгэгдсэний 9 буюу 75 хувийг малын хулгай эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор тус аймаг дахь Цагдаагийн газраас малчид ард иргэдийг малаа байнгын хариулгатай байлгаж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхаарууллаа.

Түүнчлэн малын байршил тогтоогч /GPS/ болон бусад орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах, малаа эм тамгатай болгох, шилмэл омгийн, хурдан удмын, гойд ашиг шимтэй малаа зурагжуулах, бүртгэлийн карттай болгохыг зөвлөв.


Холбоотой мэдээ