Сингапурт суугаа ЭСЯ-ны байранд түр хугацаанд очихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-02 17:05:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайдын яам байрлах “Parkview Square” барилгад шинэ төрлийн коронавирусний халдвар илэрчээ. Тус барилгад ариутгал хийх хугацаанд буюу энэ сарын 1-3-нд Элчин сайдын яамны байранд хүрэлцэн ирэхгүй байхыг тус яам анхааруулжээ. 


Энэ хугацаанд консулын үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг иргэддээ бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ "mongolianembassy.sg@gmail.com" хаягт илгээхийг зөвлөсөн байна. 


Мөн бусад үйлчилгээний талаар, аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болох аж.



Холбоотой мэдээ