Эрүүлжүүлэх байранд өдөрт дунджаар 40 орчим хүн хонож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-20 17:12:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байр хоногт 24 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.

Ачаалал ихтэй үед 30-40 орчим хүнийг эрүүлжүүлдэг. Баривчлах байр мөн тооны иргэнийг хүлээн авдаг байна. Энэ сарын 16-нд л гэхэд эрүүлжүүлэх байранд 18, баривчлах байранд 23 хүнтэй хоножээ. Энэ нь хөл хорио тогтоохоос өмнө жирийн үетэй адил түвшинд гэдгийг холбогдох мэргэжилтэн хэлж байна.Түүнчлэн эмэгтэйчүүд эрүүлжүүлэгдэх зөрчил ихэсчээ.

Эрүүлжүүлэн баривчлах байранд орж байгаа иргэд амны хаалтгүй ихэвчлэн ирдэг бөгөөд Цагдаагийн газраас нөхцөл байдалтай холбогдуулж иргэдийг амны хаалтаар хангаж байна. Онцгой комиссын шийдвэрийг дагаж, архи согтууруулах ундааг хэрэглэхээс татгалзах, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байхыг Цагдаагийн газраас иргэд, олон нийтэд анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ