Оюутны дотуур байр барихад зориулж гадаадаас 130 мянган долларын хандив босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-17 11:29:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бекболат Ховд их сургуулийн тус аймаг дахь салбар сургуульд оюутны дотуур байр барихад зориулж 130 мянган доллар буюу 360 сая төгрөгийн хандив босгожээ.

Түүний хувьд 2013-2016 онд тухайн салбар сургуулийн захирлаар ажиллаж байсан ба 2015 онд ГХЯ-наас гадаадаас хандив цуглуулах зөвшөөрөл авсан байна. Тэрээр Швейцар Улсын иргэн Анита Фарни, АНУ-ын Калифорния мужийн Окленд хотод төвтэй “Give2Asia” олон улсын байгууллагатай хамтран санхүүжилт босгох ажлыг эхлүүлжээ.

Энэ ажлын хүрээнд 130 мянган америк доллар цугларч, 93 мянган доллар нь саяхан сургуулийн дансанд орж иржээ.

Одоо дотуур байрны барилгын зураг төсөв боловсруулах ажлыг хийж байгаа бөгөөд барилгын ажил эхэлмэгц үлдсэн санхүүжилтээ авах ажээ.  

Холбоотой мэдээ