“Сум хөгжүүлэх сан”-ийн зээлд хамрагдах төслийн материалыг авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-17 15:44:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Жилийн гурван хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгодог “Сум хөгжүүлэх сан”-ийн зээлийн төслийн материалыг Баян-Өндөр сумын ЗДТГ-т хүлээн авч эхэллээ.

Тодруулбал, хүнс, жимс, жимсгэний тариалалт, тэжээлийн үйлдвэр, арьс шир боловсруулах, хими цэвэрлэгээ, гутал засвар зэрэг нийт найман салбарт үйл ажиллагаа явуулах иргэн, хоршоологчдод уг зээлийг олгоно. Ингэхдээ иргэнд 10 сая, ЖДҮ, нөхөрлөл, хоршоололд 15 хүртэлх сая төгрөгийг олгох юм.

Зээл хүсэгч иргэн, аж ахуйн нэгж нь Баян-Өндөр суманд байнга оршин суудаг, бизнесийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, өргөтгөх гол зорилготой, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх гэсэн шаардлага тавьж байна. Мөн шаардлагатай үед зээлийг эргэн төлөх шалгуур хангасан батлан даагчтай байх, Татварын хэлтэст өрхийн болон ЖДҮ эрхлэгчээр бүртгэсэн байх шаардлагатай ажээ. Зээлийн төслийн материалыг энэ сарын 16-наас ирэх сарын нэгэн хүртэл авах юм. 

Холбоотой мэдээ