Их аварга Хакүхо М.Даваажаргал 9 даваатай болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-03-16 17:29:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо сумогийн ордонд үзэгчгүй 9 дэх өдрөө үргэлжилж байгаа Хару башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Рюүдэнг /Магаэшира-5/ ошидаши мэхээр хаяснаар 9 даваатай ганцаараа тэргүүлсээр байна.


Их аваргын араас Таканошо, Аойяма нарын сумоч 8 даваатай нэхэж байна. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Абиг /М-2/ ошидаши мэхээр унагаж 7 даваа, 2 унаатай болов.


Хару башёгийн ганц Озэки цолтон Такакейшо, ошидаши мэхээр Ютакаяамад ойчиж, 4 унаатай болсон бол энэ өдөр Сэкиваке Асанояма, Сэкиваке Шодай нар халз тулж Асанояма 7 дахь даваагаа авч, Шодай 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин М-3 Митакэүми, Комүсүби Хокүтофүжиг давснаар 7 даваатай болж байгаа бол өрсөлдөгч нь 7 унаад байна.


Монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Азүмарюү /М-16/ С.Тодбилэг нар энэ өдөр бүгд өрсөлдөгчдөө өвдөг шороодлоо.

Холбоотой мэдээ