Авто замын хөдөлгөөнийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-16 11:55:31

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 16-ны 07.00 цагаас эхлэн хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд байна. Хяналтын постуудаар дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, бусад арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгасан байна.

Хүнсний зах, хүнс, барааны дэлгүүрүүд хэвийн ажиллах юм байна. Харин барааны зах, заал, фитнес, баар, караоке, олон нийтийн арга хэмжээг 3 сарын 30-ны хүртэл хаах шийдвэр хэвээрээ үргэлжлэх аж. Түүнчлэн албаны өрөө тасалгаа, бусад газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга удирдлагуудад үүрэг болголоо.

Холбоотой мэдээ