Дөрөвдүгээр сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-28 08:57:04

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт "Зүрхний эмгэгийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл" сэдэвт үндэсний сургалт ЭМСЯ-ны " Б" зааланд эхэлнэ.

09.30 цагт Стандартчиллын Үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.

09.30 цагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтаад ХАБЭА-н сарын аяныг орон даяар өрнүүлж байгаатай холбогдуулан зохион байгуулах "Нэн түрүүнд ХАБ" бага хурлын нээлт "Чингис" зочид буудалд болно.

10.00 цагт МАН-ын дарга СЕХ-нд сонгуульд орох хүсэлтээ өгнө.

10.00 цагт Жил бүрийн хаврын адаг сард болдог Майдар эргэх их ёслол МБШТөв Гандантэгчэнлин хийдэд болно.

10.00 цагт Барилгын орчинд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих ажлыг ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа ажлын хэсэг БГД-ийн 16-р хороо, Эх нялхасын ЭМҮТ-ийн баруун талд барьж буй Монголын Үндэсний дээд сургуулийн өргөтгөл, оюутны байрны барилгын ажилд шалгалт хийнэ.

10.00 цагт Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/103 дугаар захирамжаар "Улаанбаатар - Марафон - 2016" олон улсын гүйлтийн тэмцээн Зохион байгуулах Ажлын хэсгийн Анхдугаар хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын "А" танхимд болно.

10.00 цагт СТӨ-нд Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан ЦЕГ-ын удирдах бүрэлдэхүүн өөрийн байгууллагын ахмад ажилтнуудтай уулзалт хийнэ.

10.00 цагт Ус хэмнэлттэй хэрэглэх болон саарал ус дахин ашиглах техник технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдаа УСУГ-ын сургалтын төвд ("Мишээл экспо" төвийн автобусны буудлын баруун тийш уулзварын баруун урд талд 200 метрт) болно.

11.00 цагт Төрийн ордонд МАХН-ын бага хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Замын Цагдаагийн газраас зам тээврийн ослын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд ЭМСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах "Эрүүл Монгол хүн -2016"-гийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Чингисийн талбайд болно.

12.00 цагт Төрийн ордонд болох "Сайдын цаг" уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.

12.00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтны өдрийн баярын хурал, хүндэтгэлийн концерт МҮЭСТО-нд болно.

12.00 цагт АСЕМ-ын мэдээллийн төвд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын харуул хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Олон Улсын Монгол Судлалын Холбоо, МУИС-ийн Монгол хэл, Хэл шинжлэлийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулах "Монгол хэлний үгийн сангийн судлал" сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын III давхрын хуралдааны танхимд болно.

17.00 цагт СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн Зураасан зургийн урлангийн багш, оюутнуудын хамтарсан "Тусгал" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт "Blue Moon" Арт галлерейд болно.

Холбоотой мэдээ