О.Бямба-Эрдэнэ, Б.Чинзориг нар Амманд эхний өрсөлдөгчдөө яллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-06 10:12:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын нийслэл Амман хотноо болж буй Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний 3 дахь өдөр Монголын 3 эрэгтэй боксчин эхний тулаанаа хийснээс 2 нь өрсөлдөгчдөө ялжээ.



Тодруулбал, Энэ өдрийн манай багийн эхний тулааныг 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Сири улсын боксчин Ахмад Госунтай хийж, түүнийг 5:0-ээр ялсан бол 63 кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Папуа шинэ Гвинейн тамирчин Жон Умег 3 үеийн турш илүүрхэн эхний ялалтуудаа авсан байна.


Харин 81 кг-д ОУХМ Н.Шинэбаяр Вьетнамын тулаанчтай тулалдахаар оноолт таарсан бөгөөд манай тамирчны хөмсөг гэмтсэний улмаас тэмцээнээ дуусгасан байна.

Холбоотой мэдээ