Эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран 4000 ширхэг амны хаалт оёжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-05 14:34:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл болон “Сороптимист” төрийн бус байгууллага хамтран “Ковид-19”  халдварын эсрэг нэгдэж өөрсдийн гараар оёж, ариутгасан 4000 ширхэг амны хаалтыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Амны хаалтыг оёход 11 багийн 50 гаруй эмэгтэй, “Эрдэнэт” үйлдвэрийн “Энэрэл төв”, “Эрд сүлж” оёдлын цех оролцсон байна.

Аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын дарга Д.Батлут хэлэхдээ, “Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. 2020 оны төсөвт аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааны зардалд 150 сая төгрөг баталсан. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаатай холбогдуулан худалдааны төв, орон сууцны хонгил, нийтийн эзэмшлийн гудамж, хүүхдийн тоглоомын талбайг ариутгах болон харуул хамгаалалтын ажилд зарцуулсан. Онцгой комиссын зардал дуусч байгаа учир төсвөө дахин 400 сая төгрөгөөр нэмж тодотгох шийдвэр гаргасан.  Учир нь эрсдэлтэй бүс нутгаас зорчин ирсэн иргэдийг тусгаарлалтад авахад өндөр зардал гарч байна” гэлээ. 

Холбоотой мэдээ