Таван дэн буудлын үйл ажиллагааг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-03 11:14:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Иргэдээс ирсэн гомдлын дагуу МХГ, БОАЖГ, Баян-Өндөр сумын ЗДТГ зэрэг хэд, хэдэн байгууллага хамтран дэн буудал, зочид буудлуудад шалгалт явуулж шаардлага хангахгүй таван дэн буудлын үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал, “Дархан”, “Мөнхнаран”, “Ундрам”, “Аян”, “Од” дэн буудлын үйл ажиллагааг зогсоогоод байна.

Шалгалтад 28 байгууллага хамрагдсан бөгөөд 11 зочид буудлаас  зургаад нь хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Аймгийн хэмжээнд нийт 17 дэн буудал байгаагаас орон сууцны нэг давхарт 12, гэр хороололд тав нь үйл ажиллагаа явуулж байна.  Мөн 38 зочид буудал байдаг ажээ.

Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудтай холбоотойгоор иргэд аймгийн ЗДТГ-ын 70353511 дугаарт гомдол мэдүүлж хууль зөрчиж байгаа мэдээллийг хүргэдэг. Үүний дагуу “Шүр” “Болор” дэн буудалд Цагдаагийн газраас шалгахад насанд хүрээгүй иргэнд үйлчилсэн нь илэрсэн байна. Уг хэргийг үргэлжүүлэн шалгаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ