Хот хооронд нэмэлт автобус явахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-18 10:19:22

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-аас эхлэн долоо хоног бүрийн дөрвөн өдөр хот хоорондын зорчигч тээврийн нэмэлт автобус  Улаанбаатар руу явахаар боллоо.   

Улаанбаатараас-Увс, Увсаас-Улаанбаатар чиглэлд мягмар, лхагва, пүрэв, баасан гаригт оройн 17 цагаас “Боршоо хүдэн” компани үйлчилнэ.

Өмнө нь Улаанбаатараас-Увс, Увсаас-Улаанбаатар чиглэлд өдөр бүр 11, 15 цагаас хоёр талаасаа автобус зэрэг хөдөлдөг байсан юм.

Долоо хоногийн сондгой тоотой гарагуудад “Ач буян трэйвэл” компани, харин тэгш тоотой гаригуудад “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн хамт олон зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлдэг байсан.

Тэгвэл өнөөдрөөс эхэлж зорчигч тээврийн гуравдагч компани Увс-Улаанбаатар, Улаанбаатараас-Увс чиглэлд зорчигч тээвэрлэхээр болж, долоо хоногийн дөрвөн өдөрт 17 цагаас хоёр талаасаа зэрэг хөдлөх юм байна.   

Холбоотой мэдээ