Улаанбаатарт болох “AFC CUP-2020” тэмцээн цуцлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-03 11:23:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулах байсан “Ulaanbaatar сity FC” баг “AFC CUP-2020” тэмцээний урьдчилсан шатанд Тайванийн “Taipower FC” багтай хийх эхний тоглолт коронавирусний хорио цээрийн улмаас цуцлагджээ.


Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/ энэ асуудлаар болон "Азийн Аваргуудын лиг" дээр гарсан ижил төстэй хилийн хоригтой холбоотой асуудлаар хуралдахаар болсон байна.  "МАЗАЛА" үндэсний лигийн аварга “Ulaanbaatar City FC” баг эх орныхоо талбайд хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор өрсөлдөгчөө талбайдаа хүлээн авч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэхээр бэлтгэсэн хэдий ч ийнхүү хүндэтгэх шалтгааны улмаас боломж гарсангүй.


Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/ энэ мөчид “AFC CUP-2020” урьдчилсан шатны тоглолтуудыг хаана зохион байгуулах талаар хуралдаж байгаа аж. Шинэ мэдээллийг цаг тухай бүрд нь мэдээлнэ хэмээн Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос мэдэгдлээ.

Холбоотой мэдээ