Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний товыг өөрчиллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-29 11:27:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо /МШХ/-ны 2020 оны тэмцээн уралдааны төлөвлөгөөт хуанлийн дагуу хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-нд зохион байгуулах Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн хойшлогдов.


Шинэ төрлийн коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон учраас ийм шийдвэрийг МШХ-ноос гаргажээ.


Харин тус тэмцээнийг урьдчилсан байдлаар гуравдугаар сарын 4-9-нд зохион байгуулахаар товлоод байгааг МШХ мэдэгдэж байна.

Холбоотой мэдээ