Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-27 13:16:23

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Иргэний танхимд Хэрлэн сумын ЗДТГ-аас "Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 


Хэлэлцүүлэгт Хэрлэн сумын хамтарсан багийн бүрэлдэхүүн, гишүүд, баг хариуцсан хэсгийн ахлагч нар, ХЭҮК, аймгийн Цагдаагийн газар, ЭМГ, БСУГ, ГБХЗХГ, ХХҮГ, ДЗОУБ-ын хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид оролцов.


Уг уулзалт хэлэлцүүлгээр талууд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн "Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хохирогчийг эрт илрүүлэх, нөхөн сэргээх ажлыг шуурхай зохион байгуулах, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар нээлттэй ярилцсан юм.



Хэрлэн сумын ЗДТГ-аас 2019 оноос бүх багт олон нийтийн 5 цагдаа, 41 хэсгийн ахлагч нарын цалин, урамшууллыг шийдэн өрх бүрт хүрч ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ