ШУА-ийн Их чуулган энэ сарын 30-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-23 15:24:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ШУА-ийн Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар ШУА-ийн Их чуулганы товыг хэлэлцэж ээлжит Их чуулганыг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар тогтлоо. 

2020 оны эхний Их чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2019 оны тайланг хэлэлцэж, 2020 оны төлөвлөгөөг танилцуулах юм.

Мөн тус хурлаар өдгөө АШУИС-ийн харьяанд буй Анагаах ухааны хүрээлэнг ШУА-ийн харьяанд оруулах тухай саналыг Анагаах ухааны академийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн танилцууллаа. Энэ асуудлыг  хууль дүрмийн дагуу, дэс дараалалтай авч хэлэлцэнэ гэдгээ Тэргүүлэгч гишүүд хэлэв.

 

Холбоотой мэдээ