Цэцэрлэгт 263.3 мянган хүүхэд хамрагдаж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-16 15:23:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд 1439 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 910 (63.2 хувь) нь төрийн өмчийнх, 529 (36.8 хувь) нь хувийн өмчийнх байна.

Харин  нийт 95 их, дээд сургууль, коллеж байгаагийн 19 /20.0 хувь/ нь төрийн өмчийнх, 76 /80.0 хувь/ нь хувийн өмчийн сургууль байна.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 30 байгаа бол төрийн өмчийн цэцэрлэгийнх 31 хүүхэд, хувийн өмчийн цэцэрлэгийнх 26 хүүхэд ногдож байна. 

Харин төрийн өмчийн ЕБС-ийн нэг багшид 21 сурагч, хувийн өмчийн ЕБС-ийн нэг багшид 14 сурагч ногдож байна.

Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд 1439 цэцэрлэгт 263.3 мянган хүүхэд хамрагдаж байгаа нь өмнөх оныхоос 2.0 (0.8 хувь) мянгаар, ерөнхий боловсролын 820 сургуульд 640.4 мянган сурагч суралцаж байгаа нь өмнөх оныхоос 47.3 /8.0 хувь/ мянгаар тус тус нэмэгджээ.

Холбоотой мэдээ