“Орхон аймгийн иргэдийн төсөв 2020” товхимлыг боловсруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Орхон аймгийн иргэдийн төсөв 2020” товхимол боловсруулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн баг Орхон аймагт хоёр өдөр ажиллаж байна. Тэднийг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хүлээн авч уулзлаа.
Сангийн яамны
санаачилгаар төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн төсвийн тухай
мэдлэг мэдээллийг тэлэх зорилгоор сүүлийн жилүүдэд “Иргэдийн төсөв” товхимол болон төсвийн
гүйцэтгэлийн мэдээг цахим хэлбэрээр иргэдэд ойлгомжтой байдлаар бэлтгэн
хүргэж
байгаа ажээ. Ингэснээр улс орны
эдийн засгийн чадавх хэрхэн сайжрах, төсвийн орлогын шинэчлэлийн бодлогыг
хэрэгжүүлснээр орлого хэрхэн тогтвортой өсөх, нийгмийн суурь үйлчилгээний чанар,
хүртээмж
болон иргэдийн бодит орлого
хэрхэн нэмэгдэх
талаар иргэд мэдлэгтэй болох юм. Мөн улс орны хөгжил ямар түвшинд хүрэх талаар иргэн бүр тодорхой
ойлголттой болно гэж үзэж байгаа ажээ.