Хүүхэд хамгааллын байр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-08 10:14:28
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Улсын төсвийн 500 сая төгрөгөөр хүүхэд хамгааллын байрыг аймгийн Цагдаагийн газрын байрны дэргэд барихаар боллоо. Барилгын ажлыг энэ онд бүрэн дуусгах гэнэ.

Хүүхэд хамгааллын 108 утсанд долоо хоногт дунджаар долоогоос найман дуудлага ирдэг байна. Үүний ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл болон үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдийн дуудлага эзэлдэг ажээ. Өнгөрсөн онд л гэхэд хоёр хүүхэд орон сууцны тагтан дээрээс унан амь эрсэдсэн, эцэг эх нь бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхин 14 хоног хөдөө ажил хийхээр явсан, цэцэрлэгийн хүүхдийг бага ангийн ах, эгчээр нь хүргүүлээд орой цэцэрлэг тарах үед алга болсныг нь мэдсэн зэрэг хэргүүд гарч байжээ. Иймээс аймгийн Цагдаагийн газрын байрны дэргэд хүүхэд хамгааллын байрыг байгуулж 24 цагийн турш байнгын ажиллагаатай байхаар болжээ.  

Холбоотой мэдээ