Шинэ жилийн баярын өдрүүдэд 18 эх амаржив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-02 12:09:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт "Шинэ жил"-ийн баярын өдрүүдэд 18 хүүхэд хорвоод шинээр мэндэлсэн талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тодруулж хэлбэл, өнгөрсөн сарын 31-ний өдөр болон шинэ оны эхний өдөр долоон хүү, 11 охин төржээ. Эдгээр хүүхдүүдийн хоёр нь Улаанхус, Ногооннуур суманд, бусад нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт мэндэлсэн байна.

Одоо амаржсан эхчүүд болон нярайн биеийн байдал сайн байгаа ажээ.

Холбоотой мэдээ