Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор зургаан хүнийг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-31 18:46:12
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн түүхэн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан билээ. 

Тэгвэл шинэ оны зааг дээр  аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва,  аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нар 70 шахам хүнд төрийн дээд одон медалийг гардуулан өглөө. 

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Д.Цанжид, Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нарын зургаа, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Д.Бадарч нарыг шагналаа.

Төрийн дээд “Алтан гадас” одонгоор 36 иргэнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 25 иргэнийг, “Шударга журам” медалиар “Хилэнц” харуул хамгаалалтын албаны хамгаалагч Ч.Ганбатыг шагналаа. 

                                                                             

 

Холбоотой мэдээ