М.Анхцэцэг Доха хотноо хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-22 18:43:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн оноо олгох тэмцээний нэг болох “Катарын цом” олон улсын тэмцээн энэ сарын 18-24-нд Катар улсын Доха хотноо болж байна.


Тус тэмцээнд оролцож байгаа Монголын шигшээ багийн тамирчдаас өнөөдөр ОУХМ М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 76 кг-д хүрэл медаль хүртжээ. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, залуучуудын Ази тивийн болон дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, Азийн танхимын спортын наадмын аварга, Ази тивийн аварга М.Анхцэцэг энэ удаа огцом өргөлтөөр 102 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж хүрэл, мөн нийлбэр дүнгээр 226 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Холбоотой мэдээ