Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-20 17:54:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Ганбямба “Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах” саналыг хүүхдийн төлөө зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу А/589 дүгээр захирамж гарган баталлаа. 


Ингэснээр 0-18 насны хүүхэдтэй эцэг эх хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амрах юм. Ийнхүү эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай хором мөчөө хуваалцах боломж нээгдэж байна. Тус шийдвэр нь Хэнтий аймгийг 2020 онд Хүүхдэд ээлтэй орон нутаг болгох зорилтын эхлэлийг тавьсан ажил болж байгаагаараа онцлог юм. Энэхүү саналыг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анх санаачилжээ.


Хэнтий аймаг 2018 оны жилийн эцсийн байдлаар 79106 хүн амтайгаас 27314 нь хүүхэд буюу хүн амын 34,5 хувийг хүүхдүүд эзэлж байна. 




Холбоотой мэдээ