Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Бээжинд иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-19 16:15:43

БЭЭЖИН. /Yonhap/. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Сү Ён энэ долоо хоногийн сүүлчээр Нью-Йорк хотод айлчлах замдаа өчигдөр Бээжин хотод ирсэн байна.

Тэрбээр өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд бууж, БНАСАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны машинд сууж явжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Киотогийн протоколыг шинэчлэх тухай 12 дугаар сард баталсан Парисын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол энэ баасан гарагт Нью-Йорк хотноо болох бөгөөд ёслолд Умард Солонгосын Гадаад хэргийн сайд оролцоно гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

БНАСАУ-ын эрх баригч намын их хурал ирэх сард болохоос өмнө тав дахь цөмийн туршилтаа хийж магадгүй гэсэн дохиог Умард Солонгосын зүгээс өгч байгаа энэ үед Ри Сү Ён Нью-Йорк хотод айлчлал хийхээр болсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ