ААШТ-нд 13 сумын 40 гаруй шатарчин оюун ухаанаа уралдууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-18 14:03:32

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

2000-аас доош рейтингтэй, спортын цолгүй шатарчид оролцдог уг тэмцээний эхний шатыг 11 дүгээр сарын 23-24 ний өдрүүдэд сумдад зохион байгуулж, шалгарсан шатарчид аймгийн аваргад оролцох эрхээ авсан юм. ААШТ-нд 13 сумын 40 гаруй шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс эрэгтэй ангилалд Батширээт сумын шатарчин Г.Баяраа долоон оноогоор тэргүүн байр, Галшар сумын шатарчин Э.Банзрагч 6,5 оноогоор дэд байр, Биндэр сумын шатарчин Ш.Идэрбаяр 6,5 оноогоор гутгаар байр эзэллээ.

Харин эмэгтэй ангилалд Хэрлэн сумын шатарчин Э.Батсувд нэгдүгээр байр, Мөрөн сумын шатарчин Г.Золжаргал хоёрдугаар байр, Хэрлэн сумын шатарчин Д.Чулуунцэцэг гуравдугаар байр эзэлсэн юм. Эхний байр эзэлсэн эрэгтэй хоёр, эмэгтэй нэг шатарчин ирэх онд болох сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон аж.

 

Холбоотой мэдээ