“Солонго” хороололд орсон өрхүүдийн 15 хувь нь залуу гэр бүл байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-12-13 13:40:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1000 айлын орон сууц буюу “Солонго” хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцанд орсон өрхүүдийн 15 хувь нь залуу гэр байна.


Тодруулбал, тус орон сууцанд залуу гэр бүл 15 хувь, төрийн албан хаагч 40 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч 20 хувь, 18 насны хүртэл дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл 10 хувь, өрх толгойлсон эцэг/эх/ таван хувь, өндөр настан таван хувь байна.

12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж “Солонго” хороололд орсон айлуудын төлөөлөлтэй уулзаж шинэ суурьшлын бүсийн төлөвлөлт, 120 айлын орон сууцтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мөн “Солонго” дулааны станц, “Ундарга Алтай” ОНӨТҮГ,  Алтай хотын тохижилт үйлчилгээний газар, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨК, “Алтай” орон сууцны корпорацийн төлөөлөл оролцож оршин суугчдад холбогдох мэдээлэл хүргэн, санал хүсэлтийг нь  сонслоо.

Оршин суугчдын зүгээс замын гэрэлтүүлэг, автобусны үйлчилгээ, гадна тохижилтод анхаарах саналыг түлхүү гаргасан бол “Алтай” орон сууцны корпорациас аргазүйн зөвлөгөө өгч, санал гомдлыг цаг алдахгүй шийдвэрлэхээ илэрхийллээ. Оршин суугчдын тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үйлчлэгчийн орон тоог шийдвэрлэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.


Холбоотой мэдээ