Анхдагчдын хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот өнөөдөр “Эрдэнэт хотын болон Анхдагч, илгээлтийн эздийн өдөр"-өө тэмдэглэж байна.
Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр суманд 28 мянга өрхийн
103 мянган хүн амьдарч байна. Нийт хүн амын дийлэнх нь залуучууд ч энэ хотыг
бүтээн босгоход гар бие оролцсон анхдагч, илгээлтийн эздэд аймгийн
удирдлагуудад хүндэтгэл үзүүлж баярын цэнгүүн зохион байгуулж шагнаж
урамшууллаа.
Мөн анхдагч нарт зориулж босгосон “Анхдагч, илгээлтийн
эзэд” болон Орос-Монголын зөвлөлтийн найрамдлыг бэлгэдсэн “Найрамдлын өндөрлөг”
хөшөөнд цэцэг өргөлөө.






