Залуу бөх Д.Цогзолмаа Эрхүү хотноо мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-09 13:17:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотноо 12 дугаар сарын 7-8-нд эмэгтэй чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын  олон улсын тэмцээн болов.


Тус тэмцээний залуучуудын ангиллын 72 кг-д Монгол Улсаас оролцсон “Говийн бөх” дэвжээний тамирчин, спортын мастер Д.Цогзолмаа мөнгөн медаль хүртжээ. ОХУ-аас эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр олимпын анхны аварга болсон Наталья Воробьевагийн нэрэмжит тус тэмцээнд Монгол, Киргиз, ОХУ-ын 150 гаруй тамирчин өрсөлдсөн юм байна.


Ташрамд дуулгахад, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Цогзолмаа нь 2017 онд уг  тэмцээний  өсвөр үеийн ангиллын  70 кг-д аварга болж байжээ.  



Холбоотой мэдээ