Пауэрлифтингийн тивийн АШТ-ээс 7 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-06 12:54:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын Алматы хотноо энэ сарын 2-8-нд зохион байгуулж байгаа Ази тивийн классик пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээний 5 өдрийн дараах байдлаар 2 алт, 5 мөнгөн медаль хүртэв.


Тухайлбал, М3 ангиллын 59 кг-д 68 настай Ш.Пэрэнлэй 4 мөнгөн медалийн эзэн болж медалийн салхийг хагалсан байна. Улмаар М1 ангиллын 74 кг-д ОУХМ С.Энхбат аварга болж, Ази тивийн 3 удаагийн аварга болов. Харин эмэгтэй насанд хүрэгчдийн 63 кг-д СМ Б.Амарцэнгэл штанг таталтын төрөлд мөнгөн медаль, М2 ангиллын 74 кг-д Д.Баяржаргал алтан медаль хүртэж Азийн аварга болжээ.

Холбоотой мэдээ