Архивын улсын үзлэгт А үнэлгээ авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-22 11:32:30

Дундговь аймагт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явагдаж дууслаа. Тус аймгаас аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Сайнцагаан сумын ЗДТГ улсын үзлэгт  түүврээр хамрагдсан байна. 

 Архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ололт хийгээд дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил дутагдлыг залруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд улсын үзлэгийн зорилго чиглэсэн бөгөөд дээрхи байгууллагууд улсын үзлэгт А үнэлгээтэй шалгагджээ. 
Улсын үзлэгийн ажлын хэсгийн ахлагч Т. Сосорбурам хэлэхдээ “Энэ удаагийн улсын үзлэгээр 2009 оноос хойш хийсэн архивын цахимжилт тусдаа үзүүлэлт болон шалгагдаж байна Учир нь архив бол улс орны тархи.Тиймээс албан хэрэг хөтлөлтөөс энэхүү тархийг хэрхэн зөв цэнэглэж байна вэ гэдэг нь харагдаж байгаа юм” хэмээн тодотголоо. 

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд