“Идэрчүүдийн аварга” шалгаруулах тэмцээнд 350 тамирчин оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-29 11:20:04
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Идэрчүүдийн аварга” волейболын тэмцээн боллоо.

Тэмцээнд ерөнхий боловсролын сургууль болон МСҮТ, волейболын төрөлжсөн клубуудын эрэгтэй 16, эмэгтэй 19 багийн 350 тамирчин оролцов.

Тэмцээний тэргүүн байрт Б.Даваажаргал ахлагчтай 14 дүгээр сургууль, М.Хулан ахлагчтай “Ирээдүйн одод” сургуулийн эрэгтэй баг тамирчид хоёрдугаар байрт орлоо. Эмэгтэй баг, тамирчдаас С.Хүслэн ахлагчтай 5 дугаар сургууль тэргүүн байрт,  Б.Төгс-Эрдэнэ ахлагчтай “Ирээдүйн одод” сургууль дэд байрт, Г.Санчирмаа ахлагчтай “Эрдэнэтийн од” клуб гуравдугаар байрт орлоо.  Мөн шилдэг эрэгтэй, эмэгтэй довтлогч, холбогч, чөлөөт хамгаалагч, шилдэг тэгш тоглогчийг шалгарууллаа. 

Холбоотой мэдээ