“Grammy-2020” шагналд нэр дэвшигчид тодорчээ

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2019-11-21 09:45:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи 2020 оны “Grammy” хөгжмийн шагналд нэр дэвшигчдийг зарлажээ. Нэр дэвшигчдийн жагсаалтыг шагналын албан ёсны цахим хуудсанд лхагва гарагт нийтэлсэн байна. 


"Шилдэг шинэ уран бүтээлч" шагналд Америкийн дуучин Билли Айлиш, Мэгги Рожерс болон Лиззо /Мелисса Вивиан Жеферсон/, репчин Lil Nas X, “Black Pumas” болон “Tank and the Bangas” хамтлаг, Испанийн дуучин Росалия, Их Британийн дуучин Йола нар дэвшжээ.


Харин “Оны бичлэг” шагналд хоёр дахь жилдээ тав биш найман уран бүтээлч нэр дэвшсэн байна. Тэдний тоонд  Америкийн “Bon Iver” хиндү-фолк хамтлаг “Hey, Ma” дуугаараа, дуучин Билли Айлиш “Bad Guy” дуугаараа, поп дуучин Ариана Гранде “7 Rings” дуугаараа, H.E.R. (Having Everything Revealed) гэдэг нэрээрээ алдартай дуучин Габриэлла “Габи” Уилсон “Hard Place” дуугаараа, Америкийн соул дуучин Халид “Talk",  Lil Nas X “Old Town Road” дуугаараа, Лиззо “Truth Hurts” дуугаараа, рэпчин Post Malone, Суэй Ли нар “Sunflower” дуугаараа оржээ.


“Оны дуу” шагналд Леди Гага /“Always Remember Us This”/, Тейлор Свифт /“Lover”/, Лана Дейл Рей /“Norman F***ing Rockwell”/, Билли Айлиш /“Bad Guy”/, кантри дуучин Тани Такер /“Bring My Flowers Now”/, дуучин H.E.R /“Hard Place”/, Их Британийн дуучин Льюис Капальди /“Someone You Loved/, Лиззо /“Truth Hurts”/ нар нэр дэвшсэн байна.


“Оны цомог” шагналын төлөө Bon Iver /альбом I,/, Лана Дель Рей /Norman F***ing Rockwell!/, Билли Айлиш /When We All Asleep, Where Do Wer Go?/, Арианна Гранде /Thank U, Next/, H.E.R. /I Used To Know Her/, Lil Nas X /7/, Лиззо /Cuz I Love You /Deluxe// болон рок-хамтлаг Vampire Weekend /Father of the Bride/ өрсөлдөнө.


Дуучин Лиззо, Билли Айлиш,  Lil Nas X нар нэр дэвшсэн шагналын тоогоор тэргүүлжээ. Лиззо найман шагналд, харин Билли Айлиш,  Lil Nas X  нар  тус тус зургаан шагналд нэр дэвшсэн байна.


Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагналд тооцогддог “Grammy” шагнал гардуулах 62 дахь удаагийн ёслол 2020 оны нэгдүгээр сарын 26-нд Лос-Анжелес хотын “Staples Center” цогцолборт болох бөгөөд телевизийн “CBS” суваг шууд дамжуулна.


Холбоотой мэдээ