ӨНӨӨДӨР: “Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал” уулзалт болно
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 11
дүгээр сарын 21-нд
болох үйл явдлын тойм:
09.00 цагт “Новотел” зочид буудалд ЭМЯ, ХӨСҮТ-өөс “Нянгийн
тэсвэржилтээс сэргийлье” салбар хоорондын зөвлөгөөн зохион байгуулна.
09.00 цагт Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Сургалтын танхимд “Хөдөлмөрт бэлтгэх” сургалт болно.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас
сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ. Утас: 11-325044
11.00 цагт Хан-Уул дүүргийн XII хороонд БНХАУ-ын “Энтхайван хөгжлийн
сан”-гийн дэмжлэгээр барьсан хүүхдийн эмнэлгийн нээлт болно. Нээлтийг
сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа ЭМЯ-ны гаднаас 10.00 цагт хөдөлнө. Утас:
99179899
11.00 цагт ХААИС-д тус сургуулийн профессорын багуудын үйл
ажиллагаа, шилдэг судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг
болно. Утас: 99287297
11.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Монголын Хүүхдийн
ордон, Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Би нар” төслийн зургаан төрлийн дугуйланд эрсдэлт
бүлгийн 2400 хүүхдийг хамруулах талаар мэдээлнэ. Утас: 88097606
12.00 цагт ХСҮТ-ийн гадна талбайд Монгол Улсад хавдрын тусламж
үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх суурийг тавьсан гавъяат
эмч, доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хөшөөнд
нь цэцэг өргөнө. Утас: 99063902
14.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал 2019” зөвлөлдөх уулзалт болно.
14.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд тус сургуулийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. Утас: 99002019
16.00 цагт ГХЯ-ны Мутрын түшээ танхимд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд, доктор Ц.Батбаярын “The Dynamic Decade: Mongolian Sovereignty And Foreign
Policy Between East And West 1990-2000”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
П.Үржинлхүндэвийн “Ойр Дайдын Оронтой Түншилсэн Түүхээс” номыг танилцуулах
ёслол болно.
17.30 цагт НҮБ-ын байранд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16
хоногийн аяны нээлт болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт УИХ-ын гишүүн
М.Энхболдыг АТГ-т шалгуулах талаар Төв аймгийн залуучууд мэдээлнэ.
11.30 цагт “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ-аас өвөлжилт хүндэрч,
малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлнэ.
12.00 цагт Иргэн С.Мишиг “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй
байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр мэдээлнэ.
12.30 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
13.00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор
нар Япон улсад хийсэн айлчлалынхаа талаар мэдээлнэ.