Одон орончид сүүлт одноос органик бодис илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-11-20 14:21:30

МОСКВА. /RIA Novosti/. Японы одон орон судлаачид Жакобини-Зиннер хэмээх сүүлт одны бүтцээс органик молекулууд илрүүлжээ.  Магадгүй үүнтэй төстэй биет ирээдүйн амьдралын эхлэлийг тавьсан органик бодисыг дэлхийд авчирсан гэж одон орон судлаачид үзэж байна. Эрдэмтдийн судалгааг Корнеллын их сургуулийн цахим хуудас болон “Ikarus” сэтгүүлд нийтэлжээ.


Жакобини-Зиннер сүүлт од нь /албан ёсны нэр нь 21P/Giacobini-Zinner буюу 21P/GZ/ Бархасбадь гарагийн аймаг төрөлд хамаардаг бөгөөд 6.6 жилд нарыг тойрон эргэлддэг ажээ. Ихэвчлэн 10 дугаар сарын эхээр ажиглагддаг Драконид гэдэг солирын урсгал энэ сүүлт одтой холбоотой байна.


Жакобини-Зиннер нь Нарны аймгийн судлагдсан бүх сүүлт одын зургаагаас илүүгүй хувийг нэгтгэдэг GZ сүүлт оддын төрөлд хамаарна. Энэ төрлийн биетүүд нь дэгдэмхий бүрэлдэхүүн хэсэгтэй бүтцээрээ бусдаасаа ялгаатай байдаг аж.


Японы сансар судладын агентлагийн Сансар, одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Такафуми Оотсубо ахлагчтай одон орончид уг сүүлт одыг нарнаас 1.04 одон орны нэгж зайд, нартай хамгийн ойр цэгт байх үед нь Хавайн арлын “Subaru” огторгуйн дурангийн тусламжтайгаар судалжээ.


Холбоотой мэдээ