Ахлах ангийн сурагчдад зориулж лектор Г.Бандицэрэн сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-16 22:32:20
oyuka_hu@yahoo.com

Орхон/ МОНЦАМЭ/ Олон нийтийг соён гэгээрүүлэх, хүмүүжил, төлөвшил, ёс зүйтэй иргэнийг бий болгоход чиглэсэн “Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан цуврал сургалт болж байна.

Сургалтыг аймгийн ЗДТГ-аас санаачилж лектор Г.Бандицэрэнтэй хамтран “Амьдралын үнэ цэн”-ийн талаар ярилцаж байна. Ийм сэдвийн сургалт насанд хүрэгчдэд л чиглэдэг байсан бол энэ удаа хүүхдүүд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид бүгд хамрагдаж байгаагаараа онцлог юм. Сургалт ерөнхий боловсролын 17 сургуулийн ахлах ангийханд зориулж 14 хоног үргэлжилнэ. Сургалтын үеэр аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд” хөтөлбөрийн зорилгыг танилцуулж Орхон аймгийн иргэдийн үнэт зүйл, соёл, боловсрол, хүмүүжлийн талаар ярилцах ажээ. 

Холбоотой мэдээ