Монгол туургатны холимог тулаанчдын тэмцээн Улаанбаатарт болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-16 08:03:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн энэ 2019 онд тохиож байгаа юм.


Энэхүү ойг тохиолдуулан ”Чингисийн цом” Монгол туургатны холимог тулааны “МGL-1 fighting championship” 13 дахь удаагийн тэмцээнийг 12 дугаар сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товложээ.


Мөн “МGL-1 fighting championship” тэмцээнд Монгол, Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриадын холимог тулаанчид оролцож хүч ур чадвараа сорин тулалдахаар болсон байна.

Холбоотой мэдээ