Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-11-15 11:31:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/ МОНЦАМЭ/ Тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе” үзэсгэлэнгээ гаргалаа.

Уг үзэсгэлэнг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо санаачилж  Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа. Үзэсгэлэнд хөгжлийн бэрхшээлтэй бүхий л насны хүүхдүүдийн урласан шүрэн болон наамал гар урлал, уран зураг, ахуйн хэрэглээнд ашиглах жижиг сав, хайрцаг тавьжээ. Үүнийг иргэд худалдан авч хүүхдүүдэд урам өгөв. Үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжилнэ.

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн байдаг. Үүнээс 300 нь 0-18 насны хүүхдүүд юм. Дээрх үзэсгэлэнд 30 гаруй бүтээл тавигджээ. Хүүхдүүд өөрийн бүтээлээ үнэлж орлогоо нэмэгдүүлэх зорилготой байгаа гэж үзэсгэлэнд оролцогчид хэлж байлаа.

Ташрамд дурдахад, аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар сурагчдын бүтээлийг худалдан авч аймгийн бэлэг, дурсгалын багцад авдаг уламжлал тогтоод хоёр жил болж байна. 

Холбоотой мэдээ