Их аварга Хакүхо өнөөдөр Асаноямаг давж 2 даваатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-12 17:21:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн гурав дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Асаноямаг давж 2 даваа, нэг унаатай болов.


Озэки Такакейшо, Дайэйшог, Такаясү Окиноүмиг тус тус хаяж, 2 даваа нэг унаатай болсон бол энэ башёд 12 давбал Озэки цол хүртэх болзолтой Митакэүми энэ өдөр Мэйсейг давж нэг унаа, 2 даваатай байна. Харин өнөөдөр 2 унаад байсан Гүржийн бөх Точиношин өрсөлдөгчөө давлаа. 

Холбоотой мэдээ