Дугуйчин М.Баасанхүү Юньнанийн олон өдрийн уралдаанд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-10 14:49:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Юньнань мужид зохион байгуулсан уламжлалт дугуйн спортын олон улсын олон өдрийн уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд Монголын дугуйчин М.Баасанхүү нийлбэр дүнгээр тэргүүлэв.


Тэрбээр уралдааны зургаан гарааны нэгд нь хоёрдугаар байр эзлэн, бусдад нь түрүүлсэн амжилтаар алтан медаль хүртсэн байна. Энэ жил 6 дахь удаагаа болж буй тус олон өдрийн уралдаан Мангши дүүргээс Лижиань хүртэл 650 км замд үргэлжилсэн бөгөөд тус уралдаанд 36 улсын 1000 тамирчин оролцон уралджээ. 

Холбоотой мэдээ