Хорин төсөл дэмжигдэж, 70,9 сая төгрөгийн зээл олгохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-07 17:36:10

Хэнтий /МОНЦАМЭ/  Сум хөгжүүлэх сан болон Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зээлийн зөвлөл өнөөдөр хуралдаж, 20 зээлдэгчийн 50 гаруй ажлын байрыг нэмэгдүүлэх төсөлд 70,9 сая төгрөгийн зээлийг олгохоор баталлаа.


Энэ удаагийн төсөл хүлээн авах зарын дагуу Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан болон ЖДБДС-нд нийт 22 төсөл ирснээс хурлаар 20 төсөл дэмжигджээ.


Тодруулбал, СХС-гийн зээлд нийт 18 зээлдэгчид 63,9 сая төгрөг, ЖДБДС-гийн зээлд хоёр зээлдэгчид долоон сая төгрөгийн зээлийг олгохоор хэлэлцэн баталсан байна. Зээлдэгч нарыг харьяаллаар нь ангилахад Хэрлэн сумын нэгдүгээр багийн тав, хоёрдугаар багийн дөрөв, гуравдугаар багийн тав, дөрөвдүгээр багийн тав, тавдугаар багийн нэг иргэний төсөл дэмжигдлээ. Төслүүд нь нийтийн ахуйн үйлчилгээний чиглэлээр 10, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тав, хөнгөн үйлдвэрлэлийн хоёр, хөдөө аж ахуйн нэг төсөл дэмжигдсэн аж.

Холбоотой мэдээ