Залуу боксчдоо монголчууд дэмжиж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-07 11:22:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбоо Азийн боксын холбоо /ASBC/-той хамтран Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо “Буянт Ухаа” спортын ордонд 11 дүгээр сарын 10-17-нд зохион байгуулна.


Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ажнай корпорац, Капитрон банк ажиллаж, Монголын шинэ үеийн залуу боксчдоо дэмжиж байна. Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээний хамтран зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар идэвхийлэн оролцож байгаа юм. Мөн хэвлэл мэдээллийн түншээр МҮОНРТ болон үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг тэргүүтэй байгууллагууд ажиллаж байна.

Холбоотой мэдээ