Дарханд анагаахын “Оюутны урлаг спортын их наадам” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-14 23:33:55

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулиас санаачлага гаргаснаар тус их сургуулийн бүрэлдэхүүн найман  сургуулийн оюутан залуусын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны урлаг спортын их наадам”-ыг хөдөө орон нутаг буюу Дархан хотод анх удаа зохион байгуулж байна. Их наадмын нээлт Дархан хотын "Дархан 50" цогцолборт боллоо.

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, ЭМШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн захирал Д.Зоригтбаатар, Говь-Алтай аймаг дахь АУС-ийн захирал М.Банзаагаяа, “Эмзүй,Био-Анагаах” АУС-ийн захирал Ц.Түвшинжаргал, АУС-ийн захирал С.Мөнхбаярлах, Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар,Оюутны албаны дарга Ч.Баасандорж нарын зочид төлөөгчид оролцож баяр хүргэн үг хэлж баг тамирчдад амжилт хүслээ.

Тус их наадам сагсан бөмбөг, волейбол, шатар, теннис олс таталт зэрэг спортын таван төрлөөр, гоцлол дуу, хамтлаг дуу, цэнгээнт бүжиг, чөлөөт бүжиг, гоцлол хөгжим гэсэн таван төрлөөр найман сургуулийн нийт 450 гаруй тамирчид, авъяастнууд дөрвөн өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараараа өрсөлдөж байна.

                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ