ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөртэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-11-01 13:21:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл Элэг бүтэн Монгол” ХҮТББ-аас “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, элэгний В, С, D вирусийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний тухай Онцгой байдлын ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүнд өнөөдөр мэдээлэл хийв.


Онцгой байдлын байгууллага “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэг, элэгний өвчлөлөөс урьдчилсан  сэргийлэх тарилгад үнэ төлбөргүй хамруулсан юм. Ялангуяа онцгой байдлын салбарын алба хаагчид ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан гамшгийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг, нойр, хоолны дэглэм алдагдсанаас дотор эрхтний болон бөөр, нурууны өвчлөл ихтэй байдаг.

Харин тус байгууллагаас Онцгой байдлын байгууллагыг “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудыг тэргүүлэн, идэвх санаачилгатай ажилласан, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хөрөнгө оруулсан гэдгийг онцоллоо хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ