Цэцэрлэг суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-01 12:39:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 150 хүүхдийн цэцэрлэгийн байр ашиглалтад орлоо.

Тус цэцэрлэг ашиглалтад орсноор анги танхим хүрэлцээгүйн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломж бүрдэж байна. Цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон сумын удирдлагууд, эцэг эхчүүд оролцов. Ийнхүү хамгийн сүүлийн үеийн стандарт шаардлагад нийцсэн, тав тухтай, тохилог орчинд суралцах болсондоо хүүхдүүд баяртай байгаагаа илэрхийлж өөрсдийн сурсан дуу бүжгээрээ бэлэг барьж байлаа.

 

Холбоотой мэдээ