“Altaa & Sally-21” аялан тоглолт Хэнтий аймагт боллоо

Орон нутагт | Хэнтий
sarantsetseg@montsame.mn
2019-10-28 10:44:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын поп дива дуучид болох МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа нар хамтарсан “Altaa & Sally-21” аялан тоглолтоо үзэгч фенүүддээ толилуулж байгаа билээ. 09-р сарын 20-ноос баруун аймгуудаас эхэлсэн аялан тоглолт тун амжилттай явсаар 10-р сарын 26-нд Хэнтий аймагт тоглолтоо хийлээ.

Тэд өөрсдийнхөө шилдэг уран бүтээлээс дээжлэн хүргэснээс гадна тоглолтын үеэр олон гэнэтийн бэлэг барьж фенүүдээ баярлуулаад амжлаа. Үүнээс гадна “Эзэнт Гүрэн” лоунжид болсон VIP тоглолтод поп дива дуучин Ж.Алтанцэцэг кино, жүжгийн дуунуудаа зонхилон хүргэсэн бол поп дива дуучин С.Сэрчмаа хайрын дуунуудаа дуулж, үзэгчдийг уярааж, сэргээж, огшоож байсан юм.

Монгол эх орноо бүтэн тойрч буй поп дива дуучдаас анхдагч болсон тэд Хэнтий аймагт өрнөсөн "Эргэх холбоо-36" хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн төлөө эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүрэлцэн ирж эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолой нь болж оролцсоноороо онцлог байлаа.

 

Холбоотой мэдээ