ӨНӨӨДӨР: МҮХАҮТ-аас Нэгдсэн экспортын төслийн талаар мэдээлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-10-24 07:28:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 24-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум болно.

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн цагдаагийн газраас "Монголын гар утасны худалдаа эрхлэгчдийн холбоо" ТББ-тай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, уулзалт зохион байгуулна.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МҮХАҮТ-д тус танхимаас гишүүнчлэлийн нэгдсэн бодлого, Нэгдсэн экспортын төслийн талаар мэдээлнэ.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан болно. Утас: 70119921. 80020878

10.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Агаарын чанар, сайжруулсан түлшний хэрэглээ” уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 89191967

11.00 цагт “Зайсан Хилл” цогцолборт цагдаагийн байгууллагаас “Дураараа  бишээ дүрмээрээ” аяны өдөрлөг болно.

11.00 цагт “Чингис” зочид буудалд Сүхбаатар дүүргийн ЗДТГ, тус дүүргийн Улаан загалмайн хорооноос 200 гэр бүлд хүндэтгэл илэрхийлнэ. Утас: 96646863, 99767480

12.00 цагт УДБЭТ-т тус театрын уран бүтээлчид “Жизель” балетын 40 жилийн ойн талаар мэдээлнэ. Утас: 99024933

13.00 цагт Монгол-Оросын хамтарсан 3 дугаар  сургуулийн хамт олонд "Эрүүл шүд Эрүүл хүүхэд" хөтөлбөр хэрэгжүүлсний батламж гардуулах ёслол ЭМЯ-нд болно. Утас: 99179899, 86885060

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

10.00 цагт Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.30 цагт Нийтийн тээврийн газраас "U-Money" картын шинэчлэлийн талаар мэдээлнэ. Утас: 99693440

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Монголын волейболын холбооноос 2019 оны "Үндэсний дээд лиг"-ийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлнэ.

12.00 цагт Баянзүрх дүүргийн прокурор, цагдаагийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар өмгөөлөгч Ч.Энхээ мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт ТАН эвслээс "Төрийн мэдээлэл" сэтгүүлд хуулийг зассан талаар мэдээлнэ.

11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Хан-Уул дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Архигүй айл” аяны талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ